17 мужийн эдийн засаг 5.2 хувиас давж өсжээ
2024-02-06 15:42:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын 31 муж, өөртөө засах орон, хотын эдийн засгийн 2023 оны өсөлтийн тоо баримтаа өнөөдөр танилцуулав. Мэдээллээс харвал 17 мужийн эдийн засгийн өсөлт үндэсний хэмжээний өсөлтийн хурд 5.2 хувиас давжээ. Орон нутагт хоёр чуулган болж байгаа энэ үед 20 гаруй муж энэ 2024 онд эдийн засгийн өсөлтөө 5 хувиас дээш байлгах зорилт тавилаа.

Өсөлтөөс үзэхэд 17 мужийн эдийн өсөлт үндэсний өсөлтийн түвшин 5.2 хувиас давж байгаа бол Хубэй, Сычуань зэрэг 9 мужийнх 6-7 хувийн хооронд, 7 хувиас дээш өсөлттэй гурван муж болжээ. Үүнд Хайнань, Төвөдийн эдийн засгийн өсөлт 9 хувиас давсан байна.

Бүтцийн хувьд, олон газар нутаг өндөр чанартай, ухаалаг, ногоон үйлдвэрлэлийг тууштай дэмжиж байна. Өнгөрсөн онд Аньхуй мужид жилийн орлого нь 20 сая юаниас давсан үйлдвэр, компаниудын боруулалтын орлого төв болон баруун нутгийн мужууд дотроо тэргүүлж, аж үйлдвэрийн том муж болжээ.

Энэ онд ихэнх мужууд эдийн засгийн өсөлтөө 5 хувиас дээш гаргах зорилт тавиад байна. Гуандүн, Жянсу, Шаньдүн зэрэг 27 муж зорилтоо 5 хувь гэж тогтоосон бол Хэнань, Фүжянь зэрэг 16 муж өнгөрсөн оны өсөлтөөс ахиулах зорилт тавин ажиллаж байна.