Орос, Эмиратын төрийн тэргүүн нар утсаар ярив
2024-02-06 09:45:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 5-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Арабын Нэгдсэн Эмиратын хаан Мохаммед бин Салман нар утсаар ярьж, хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, дэлхийн халуун цэгийн бусад асуудлаар хэлэлцсэн гэв.

Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга зам, мөн гал зогсоож, улс төрийн хэлцлийг сэргээх, Палестин Израилийн асуудлыг төв шударгаар шийдвэрлэх байр суурь зэрэг олон асуудал нь ярианы гол сэдэв байв.

Орос, Украины хооронд олзлогдсон цэргүүд солилцоход Арабын Нэгдсэн Эмират амжилттай зуучилж байгаад Владимир Путин талархал илэрхийлжээ.