Энхийн зорилготой шинжлэх ухааны судалгаа хийж байна гэв
2024-02-06 20:04:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалжээ. 

Хятадын шинжлэх ухааны судалгааны хөлөг онгоцны талаарх сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, Хятад улс холбогдох далай тэнгист шинжлэх ухааны судалгааны үйл ажиллагаа явуулах нь зөвхөн энх тайвны зорилготой бөгөөд хүн төрөлхтний далай тэнгисийн талаарх шинжлэх ухааны ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Эдгээр үйл ажиллагаа нь НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцын тогтоолд бүрэн нийцэж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, олон жилийн турш Хятад Мальдив тэнгисийн шинжлэх ухааны судалгааны чиглэлээр нягт хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Бүрэн эрхт байдал болон хоёр орны найрамдлыгг хүндэтгэх үндсэн дээр Мальдив олон улсын хуулийн холбогдох заалтын дагуу Хятадын шинжлэх ухааны судалгааны хөлөг онгоцыг өөрийн боомтод нэвтрүүлэхэд тус дөхөм үзүүлж, тусалж байгаад Хятад улс талархаж байна гэжээ.