Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахыг Хятад уриаллаа
2024-02-06 15:35:31
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 28-нд Иордан дахь Америкийн цэргийн бааз халдлагад өртөж, үүний хариуд Америкийн зэвсэгт хүчин Ирак, Сирийн хилд агаараас цохилт өгсөн. 

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр, 5-нд яаралтай хуралдав. Хятадын суурин төлөөлөгч Жан Жюн хэлэхдээ, Америкийн цэргийн ажиллагаа бүс нутагт үймээн самуун дэгдээж, нөхцөл байдлыг хурцатгаж байна. Ойрх Дорнодын нөхцөл байдал аюулын ирмэгт ирлээ. Иймд олон улсын хамтын нийгэмлэг мөргөлдөөнийг улам хурцатгахаас сэргийлэх хэрэгтэй байна. Америкийн тал Ирак, Сирийн хилд агаараас цохилт өгснөөр, олон хүний амь нас хохирсон төдийгүй Сири, Иракийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байна. НҮБ-ын дүрмийг зөрчсөн, бусад орны бүрэн эрх, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.