Түлхүүр үг: Шинэ чанарлаг бүтээмж
2024-02-06 10:29:29
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед Хятадад "шинэ чанарлаг бүтээмж" гэсэн үг онцлох үг болж, энэ үгийг олон нийт хамгийн их сонссон байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Ши Жиньпин дарга Зүүн хойд нутагт ажиллахдаа анх дурдсан энэ үг олон нийтийн анхаарлыг татаж, шинэ оны хамгийн их онцлох үг болж байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хамтын сургалтын хурал дээр Ши Жиньпин, шинэ чанарлаг бүтээмжийн талаар илтгэл тавьсан юм. Шинэ чанарлаг бүтээмж гэж юу вэ? Үүнийг хэрхэн бүрдүүлэх вэ. Дэлхийн эдийн засгийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ? Олон асуулт гарч байна.

Шинэ чанарлаг бүтээмж гэж юу вэ?

Шинэ чанарлаг бүтээмж гэдэг ойлголт гурван санааг илэрхийлнэ. Нэгд "бүтээмж". Бүтээмж бол нийгмийг өөрчлөх хүний чадвар. Аж үйлдвэрийн хувьсгалын бүтээмжээс эхлэлтэй. Хоёрт "шинэ". Хямд бүтээгдэхүүний экспортод найдах бус, инноваци шингэсэн үйлдвэрлэлээр эдийн засгийн өсөлтийг хангана. Гуравт "чанар". Тооны хойноос хөөцөлдөх бус, чанарыг анхаарах. Чанарын бүтээмж нь дээд технологи, өндөр үр ашиг, өндөр бүтээмжид анхаардаг. "Шинэ чанарлаг бүтээмж" бол Ши Жиньпиний эдийн засгийн үзэл санааны төвлөрсөн илэрхийлэл юм. Шинэ эриний Хятадын эдийн засгийн эрүүл тогтвортой, өндөр чанартай хөгжил нь стратегийн ач холбогдол бүхий шинээр гарч ирж буй үйлдвэрүүд, ирээдүйн аж үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд тусалж, шинжлэх ухааны онолын удирдамж, үйл ажиллагааны зүг чигийг заадаг.

Шинэ бүтээмжийг яаж хөгжүүлэх вэ?

Шинэ бүтээмжийг хөгжүүлэх үндэс нь технологи, инновацийг хөдөлгөгч хүч болгож, инновацийн ололтыг аж үйлдвэрт ашиглах юм. Үүний тулд Ши Жиньпин дараах зохицуулалт хийсэн юм.

Уламжлалт аж үйлдвэрүүдийг өөрчлөн шинэчлэх. Хятадын зарим уламжлалт үйлдвэрүүд дижитал, ухаалаг өөрчлөлт хийж, хүний хүчээр биш технологи, робтотын хүчийг ашиглах боломжтой юм. 

Шинэ чанарлаг бүтээмж дэлхийд яаж нөлөөлөх вэ?

Шинэ бүтээмжийг дэмжсэнээр, олон улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ. Ши Жиньпин, хамтын хөгжлийн төвөгтэй асуудлыг хүн төрөлхтөн шийдэх ёстой гэж хэлсэн юм. 

Энэ цаг үед олон улсын хамтын ажиллагаа, нээлттэй хөгжлөө хуваалцах явдал аль ч цаг үеэс илүү хэрэгтэй болоод байна. Аль ч улс орон бие даасан инновацийн төв болж чадахгүй бөгөөд инновацийн үр дүнг дангаараа эдлэх боломжгүй юм. Хятад улс дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, нээлттэй инновацийн систем бий болгож, шинэ чанарлаг бүтээмжтэй хүчийг ахиулж олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах болно.