Нэг Хятадын зарчим баримтлах хэрэгтэй гэв
2024-02-06 20:07:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалжээ. 

Ван Вэньбинь хэлэхдээ, дэлхий дээр нэг л Хятад улс байдаг. БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, нэг Хятадын зарчим нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт бөгөөд олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. Мөн ч Хятад улс болон Гватемалыг багтаасан бүх улс орон хооронд хамтын ажиллагаа өрнүүлэхийн үндсэн урьдач нөхцөл юм. Гватемалын засгийн газар түүхийн урсгалыг дагана гэдэгт найдаж байна гэжээ.