Украин 12 сая тонн бүтээгдэхүүн экспортолжээ
2024-02-06 09:45:52
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сард Украин 12 сая тонн бүтээгдэхүүн экспортолжээ. Үүнээс 8.7 саяыг тэнгисээр тээвэрлэсэн нь 2022 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өргөн цар хүрээтэй ажил болсон гэж өчигдөр Украины Интерфакс агентлаг мэдээлэв.

Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденко, Украин өнгөрсөн сард 12 сая тонн бараа экспортолсон нь 2022 оны мөн үеэс 2 сая тонноор бага байна. Энэ удаагийн экспортын хэмжээ мөргөлдөөний өмнөх түвшинд ойртож очлоо гэжээ.