Гадаадын найз нөхдүүд Хятад улсад тавтай морилно уу
2024-02-07 19:14:05
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 7-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. “Саяхан, хилээр нэвтэрсэн гадаадын иргэд гар утасны дугаар авахад тус дөхөм үзүүлэхийн тулд Чайна телеком, Чайна Мобайль, Чайна юником зэрэг бизнес нэгжүүд Бээжин, Шанхай, Гуанжөү, Күньмин, Чэнду, Шямэнь зэрэг хотуудын нисэх буудлын боомтод үйлчилгээний 9 цэг нэмж, Бээжин, Гуанжөү, Шэньжэнь, Ши Ань, Чиндао зэрэг хотуудын гадаадтай харилцаа холбоо харьцангуй олон бүсүүдэд үйлчилгээний 6 цэг нэмсэн байна, хэвлэлийн төлөөлөгч энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгаж, дотоод гадаадын хүмүүсийн харилцаа солилцоог өргөжүүлэхийн тулд ямагт хүчин зүтгэл гаргасаар байна. Хятадын талын голлон хариуцсан байгууллага болон харилцаа холбооны бизнес нэгжүүд саяхан үйлчилгээний түвшнээ сайжруулах арга хэмжээ авч, гадаадын хүмүүс Хятадад аялах, ажиллах, суралцах, амьдрахад нь илүү таатай нөхцөлөөр хангаж байна. Хятад улс дотоод гадаадын хүмүүсийн харилцаа солилцоонд тус дөхөм үзүүлэх арга хэмжээгээ тасралтгүй чанаржуулан сайжруулахын хэрээр Хятадын иргэд аюулгүй, дөхөм нөхцөлд гадаадад гарч, Хятадад ирсэн гадаадын иргэд ч илүүн хялбар шуурхай нөхцөлд аялах боломжтой болж байна гэв.

Сүүлийн үед Хятадын тал визний өргөдлийн бөглөх агуулгыг хялбарчлах, визний зардал төлбөрийг үе шаттайгаар бууруулах, өргөдөл гаргагч зарим хүмүүсийг хурууны хээ авахаас чөлөөлөх, визний урьдчилсан захиалгыг чөлөөлөх, Франц Герман зэрэг орнуудын иргэдийг ганц талаасаа визгүй аялуулах зэрэг бодлогыг туршин хэрэгжүүлж, иргэдийн солилцоонд тус дөхөм үзүүлж байна. Одоог хүртэлх байдлаар Хятад улс нь 157 оронтой өөр өөр паспортуудыг хамарсан харилцан визгүй зорчих гэрээ байгуулж, 44 оронтой виз олголтын гүйцэтгэлийг хялбарчлах гэрээ байгуулсан юм уу заримд нь байршуулалт хийжээ. 23 орон хооронд харилцан визээс бүрэн чөлөөлсөн юм. Билгийн тооллын шинэ жил дөхөж буй тул гадаадын илүү олон найзууд Хятад улсад ирж, Хятад улсыг нүдээрээ харж, чихээрээ сонсон, биеэрээ аялж, Хятад улстай үнэн бодитоор, бүх талаар танилцахыг бид угтаж байна гэв.


Уртнасан