Оросын сансрын нисгэгч рекорд тогтоов
2024-02-07 10:12:34
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын сансрын нисгэгч Олег Кононенко сансарт хамгийн олон хоног ажилласан амжилтыг шинэчиллээ гэж Роскосмос саяхан мэдэгдэв.

Роскосмос сайт мэдээлснээр, Москвагийн цагаар хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11 цаг 30 минут 08 секундын байдлаар Олег Кононенко Оросын сансрын нисэгч Геннадий Падалкагийн өмнө нь тогтоосон сансарт өнгөрүүлсэн дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн гэв. Падалка сансарт таван удаа аялахдаа 878 хоног, 11 цаг, 29 минут, 48 секунд сансарт амьдарчээ.

1964 онд төрсөн олег Кононенко өдгөө тав дахь удаагаа сансарт нисч байна. Энэ оны зургадугаар сарын 5-нд тэрээр сансарт 1000 хоног ажилласан анхны сансрын нисгэгч болох юм. Зургадугаар сарын 21-нд 60 насныхаа ойн баярыг сансарт тэмдэглэнэ.

Оросын хэвлэл мэдээлэлд мэдээлснээр, Роскосмос-ын ерөнхийлөгч Юрий Борисов, Олег Кононенког сансарт ажилласан хугацаагаар дэлхийн дээд амжилт тогтоосонд баяр хүргэж, энэ бол "Анхаарал маш их татсан үйл явдал" гэжээ.

Олег Кононенко 2008 оны дөрөвдүгээр сард "Союз ТМА-12" хөлгөөр Олон улсын сансрын станцад анх аялсан. 2023 оны есдүгээр сарын 15-нд Кононенко болон өөр хоёр сансрын нисгэгч "Союз МS-24" хөлгөөр Олон улсын сансрын станцад очиж, сансрын тав дахь нислэгээ эхлүүлсэн юм.