Ши Жиньпин баярын захидал илгээв
2024-02-07 15:24:57
Share
Share this with Close
youtube WeChat

Антарктидыг судлах Хятадын Чиньлин станц ашиглалтад орсон өдөр, хоёрдугаар сарын 7-нд Ши Жиньпин баярын захидал илгээв. 

Ши Жиньпин захидалдаа,  Антарктидын судалгааны Чиньлин станц ашиглалтад орж байгаад баяр хүргэе! Энэ онд Хятад улс Антарктидын судалгаа хийж эхэлсэн 40 жил болж байна. ХКН-ын удирдлага дор Антарктидын судалгааны ажил тэгээс эхэлж, үе үеийнхний шаргуу хөдөлмөрөөр гайхалтай амжилтад хүрлээ. Чиньлин станц ашиглалтад орж байгаа нь Хятадын, мөн дэлхийн эрдэмтдийн хувьд байгалийн нууцыг тайлах, шинжлэх ухааны оргилд хүрэхэд нэг том алхам болж байна. Хятадын Антарктид судлаачид үүгээр боломж болгож, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа өмнөд туйлыг илүү танин мэдэж, хамгаалж, ашиглаж, хүн төрөлхтөнд их үр өгөөж өгнө гэдэгт итгэж байна. Эрхэм хүндэт судлаачид та бүхэнд сайн сайхны ерөөл, сар шинийн мэнд хүргэе гэж Ши Жиньпин захидалдаа онцолжээ.