Хаврын баярын өмнөхөн, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид өөрөө буюу холбогдох талын хариуцлагатай хүмүүст даалган Хү Жиньтао, Жү Рүнжи, Ли Рүйхуань, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Жан Дэжян зэрэг ахмад нөхдүүдийг тус тус эргэж, тэдэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, урт насалж удаан жаргахын чин сэтгэлийн ерөөлийг дэвшүүлэв.
Ахмад нөхдүүд талархал илэрхийлж, Ши Жиньпинээр гол болгосон намын төв хороо Намын 20 дугаар их хурлын зориг санааг бүх талаар хэрэгжүүлж эхэлсэн эхлэлийн жилд нам, арми, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгтэй удирдан дагуулж, шантрашгүй чармайж, зоригтой урагшилж, социалист орчин үеийн улс орон болгон бүх талаар бүтээн байгуулах шинэ аянд баттай алхам хийснийг өндрөөр үнэлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намын төв хорооны гол цөм, намын гол цөм болсныг чин сэтгэлээсээ дэмжиж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Хятад маягийн шинэчлэлтээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын үйлсийг урагш ахиулахын төлөө цуцалтгүй хичээн зүтгэхийг ахмад нөхдүүд хүссэн байна.