Соёлын зүтгэлтэн эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүлэв
2024-02-07 19:41:43
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн нарийн бичгийн дарга нарын газрын дарга Цай Чи 7-ны үдээс өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон намын төв хорооны нэрийн өмнөөс соёлын салбарын зүтгэлтэн, шинжлэх ухаан технологийн салбарын мэргэжилтэнтэй очиж уулзан, мэндчилгээ дэвшүүлж, соёл, шинжлэх ухаан технологийн салбарын бүх ажилтнуудад цагаан сарын сайны ерөөлөө дэвшүүлсэн байна. 

Цай Чи Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн орлогч асан эдийн засагч Лю Гүөгуаны гэрт очиж, зуун настай ахмад тэтгэвэрт гарсныхаа дараа ч судалгааны ажлаа үргэлжлүүлэн, залуу боловсон хүчин бэлтгэхэд хүчин зүтгэлээ оруулсаар байгаад талархал илэрхийлж, гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны салбарын ажлын талаарх түүний санал санаачилгыг сонсжээ. 

Цай Чи мөн Төв Радио Телевизийн өмнийн үндэсний радиод ажиллаж байсан нэвтрүүлэгч хөтлөгч Шюй Найвэний гэрт хүрч, Хятадын радио нэвтрүүлгийн үйлс болон Тайваний хоолойн хоёр эргийн соёлын солилцооны талаар оруулсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэв. 

Цай Чи мөн Хятадын Шинжлэх ухааны академийн Академич цацраг идэвхт химийн эрдэмтэн Ван Фандины гэрт очиж түүнтэй уулзан, өндөр түвшний, бүтээлч чадвартай боловсон хүчин бэлтгэх талаарх түүний санал санаачилгыг сонсжээ.