Хятад улсын дарга Ши Жиньпин хоёрдугаар сарын 5-нд Эль Сальвадор улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд Наиб Букелед баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаанд, сүүлийн жилүүдэд Хятад Эль Сальвадорын харилцаа тал бүрээр хурдацтай хөгжиж, ойр хамтран ажиллаж баялаг үр дүнд хүрч, ард түмэнд бодит үр өгөөжөө өгөв. Хятад Эль Сальвадор дипломат харилцаа тогтоосон нь хоёр орон, ард түмний язгуур ашиг сонирхолд бүрнээ нийцсэн үйл явдал гэдгийг нотолж байна. Ерөнхийлөгч Букеле "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталж, Хятад Эль Сальвадорын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг би өндрөөр үнэлж байна. Эрхэм ерөнхийлөгч тантай хамт стратегийн удирдамжаа бэхжүүлж, олон салбарт нягт хамтран ажиллаж, Хятад Эль Сальвадорын харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр ард түмэнд илүү их ашиг тус хүртээхэд бэлэн байна гэжээ.