Сар шинийн бараа нийлүүлэлт сайн байна
2024-02-07 10:27:03
Share
Share this with Close
youtube WeChat
Хоёр хоноод цагаан сар боллоо.  Бөөний зах, худалдааны төв, супер маркет хүний хөлд дарагдаж, хөл тавих зайгүй болсон энэ үед худалдааны байгууллагууд барааны нэр төрлөө олшруулж, нийлүүлэлтээ сайжруулж, тогтвортой үнээр үйлчилж байна. 

Хятадын олон газарт гурил, будаа, мах, тос, хүнсний ногоо, өндөг, сүүг хангалттай үнэ ч боломжийн байна. Зах зээлийг хянан удирдах үндэсний ерөнхий газар баяраар өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах чиглэл өгсөн. Хүнсний бараа, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, ахуйн үйлчилгээ, эм бэлдмэлийн барааны чанар болон үнэ тарифт хатуу хяналт тавьж байна. 

Жэжян мужийн Нинбө хотын 63 дэлгүүр үнийн нэгдсэн жишиг тогтоож, ханшийг хянах хүмүүс томилж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байна. Шаньдүн мужийн Зибө  хотын супермаркет, аялал жуулчлал, гуанз ресторан, зочид буудал, зам тээвэр, эмийн сангуудад мөн үнийн хяналт тавьжээ. Зөвхөн үнийг хянах төдийгүй барааны чанарт онцгой анхаарч байгаа юм. Гуанжөү хотын гаалийн хүүхдийн тоглоом хянах лабораторийн эрхлэгч Хө Вейчян хэлэхдээ, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг бид голлон хянадаг. Тоглоомын чанарт хатуу хяналт тавьж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байна гэв. 

Цахимд нийтэлсэн бизнесийн тоо баримтаас харвал нэгдүгээр сар гарснаас хойш гуанз ресторанууд цагаан сарын захиалга их авчээ. Захиалга өнгөрсөн оны цагаан сараас гурав дахин нэмэгдэж, Шанхай, Бээжин, Тяньжин, Ханжөү, Шэньжэнь их хотуудын  захиалга эхний таван байранд жагсаж байна. Хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал, чанарт нэн тэргүүнд анхаарч байна. Харин хоолны  үнэ, хооллох орчныг удаад нь нэрлэснийг судалгаа харуулжээ. 

 Бээжингийн Хуа Чяо рестораны захирал Жао И, сүүлийн өдрүүдэд битүүний үдшийн захиалга нэмэгдэж байна. Бид хүмүүсийн өөр өөр хүсэлтэд нийцүүлж адилгүй үнэ санал болгодог. Хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, найдвартай нийлүүлэгч олж, чанарын өндөр шаардлага тавьж ажилладаг гэв. 

Бээжингийн Дүн Чэн дүүргийн захад хяналт тавих товчооны ажилтан Ма Жиюн хэлэхдээ,  гуанз ресторанууд хүчин чадлаа тооцож зочид хүлээн авахыг зөвлөж байна. Нэг талаар хэрэглэгчдийн тав тух, нөгөө талаар үрэлгэн байдлаас сэргийлж байгаа юм гэжээ.