Египетийн ерөнхийлөгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав
2024-02-07 09:59:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 6-нд Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Сиси, Египетэд айлчилж байгаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзаж, Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах, хоригдол солилцох, тус бүсэд шаардлагатай тусламж үзүүлэх асуудлаар ярилцсан байна. 

Уулзалтын үеэр Абдель Фаттах Сиси хэлэхдээ, НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг Газрын бүсэд үзүүлэх тусламжийн ажилд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын холбогдох тогтоолыг хянуур хэрэгжүүлж, нухацтай арга хэмжээ авч, Палестины асуудлыг шударга, бүх талыг хамарсан байдлаар шийдвэрлэж, бүс нутгийн тогтвортой байдлыг баталгаажуулах ёстой гэв. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 4-8-ны өдрүүдэд Саудын Араб, Египет, Катар, Израиль зэрэг орон, мөн Иордан голын баруун эрэгт очиж, Палестин Израйлийн гал зогсоох ажилд ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж байгаа юм.