Энхийн хэлэлцээрт ХАМАС хариу өгөв
2024-02-07 09:39:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-ны орой ХАМАС мэдэгдэл гаргаж, Израильтай хийх энхийн хэлэлцээрийн талаар Катар, Египетийн талд ХАМАС хариу өгсөн гэв. ХАМАС-ын мэдэгдэлд, хэлэлцээрийг нааштайгаар дуусгасан. Зорилго нь тал бүрээр, урт хугацаагаар гал зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэж, Газын зурвасын бүслэлтийг цуцлах, хоёр талын хоригдлуудыг солилцож дуусгах юм гэжээ.

Нэгдүгээр сарын 28-нд Парис хотод Катар, Египет хоёр ХАМАС-ын өмнөөс Израиль, Америктай гал зогсоох хэлэлцээр хийсэн юм. Катар, Египет дараа нь хэлэлцээрт оролцогчдын саналыг ХАМАС-т өгч хэлэлцүүлэхээр хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэхүү суурь хэлэлцээрт байнгын гал зогсоох тухай агуулга багтсангүй. Харин түр гал зогсоох, хүмүүсийг харилцан суллахыг дэмжсэн байна.