Хятад Америкийн ажлын хэсэг хуралдав
2024-02-07 09:47:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаарын сарын 5-6-ны өдрүүдэд Бээжин хотод Хятад Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн 3 дахь хурал болов. Хятадын Сангийн сайд Лань Фө-ань хуралд оролцож, Америкийн талтай товчхон ярилцжээ. 

Уулзалтыг Хятадын Сангийн дэд сайд Ляо Минь, Америкийн Сангийн сайдын орлогч Жей Шамбау нар удирдаж, хоёр орны эдийн засгийн холбогдох салбаруудаас оролцов. Сан Францискогийн уулзалтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон гурван чухал нийтлэг ойлголтын дагуу, хоёр орны макро эдийн засгийн байдал, бодлого, G20-ийн санхүүгийн хамтын ажиллагаа, хөгжиж буй орнуудын өр, аж үйлдвэрийн бодлого зэрэг сэдвээр илэн далангүй, ажил хэрэгч, бүтээлч хэлэлцээ хийжээ. Хятадын бүтээгдэхүүнд ногдуулах татвараа Америк нэмэгдүүлж, хоёр талын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Хятадын компаниудад дарамт шахалт үзүүлж байгаа зэрэгт Хятад анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв. Хоёр тал хэлхээ холбоотой байж, ойр хамтран ажиллах нь зүйтэй гэж тохиролцжээ.