Худалдааны яамны дэд сайдууд видео уулзалт хийв
2024-02-07 11:06:21
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, хоёрдугаар сарын 6-нд Хятадын Худалдааны яамны дэд сайд Ван Шөүвэнь, Америкийн Худалдааны яамны дэд сайд Ларго нар видео ярилцлага хийж, худалдааны ажлын хэсгийн дэд сайд нарын анхны уулзалтын бэлтгэл болон хоёр талын анхаарал хандуулж буй эдийн засаг, худалдааны асуудлаар харилцав.

Ван Шөүвэнь хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа хоёр орны харилцааг тогтворжуулагч хүчин зүйл болно. Бид Америктай хамт байж, хоёр улсын төрийн тэргүүний Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр талын бизнес, худалдааны ажлын хэсгийг тогтвортой сайн ажиллуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, бизнес эрхлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлж өгөхөд бэлэн байна гэв.

Хагас дамжуулагч болон үүлэн технологийн үйлчилгээний хязгаарлалт, Америк дахь Хятадын компаниудад хийж буй хязгаарлалт, мөн нарны хавтангийн хязгаарлалт зэрэгт санаа зовинож байна гэж Ван Шөүвэнь илэрхийлэв.