Америк нисгэгчгүй онгоцоор цохилт өгөв
2024-02-08 10:19:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 7-нд Америкийн Төв командлал мэдэгдэл хийв. Иракийн орон нутгийн цагаар 7-нд Иракийн шийтийн "Катаба Хезболла" зэвсэгт бүлэглэл рүү нисгэгчгүй онгоцоор дайрч, Америкийн цэргийн баазад халдлага хийхээр төлөвлөж байсан ахлах командлагчийг устгасан. Өмнө нь Иордан дахь Америкийн цэргийн баазуудад халдлага үйлдэж, олон хүний амь хөнөөж, олон хүн шархдуулсны хариуг авсан гэж мэдэгдэв.

Нэмж дурдахад, Америкийн армийн  дайралт нь ерөнхийлөгч Жо Байдены зөвшөөрсөн "хариу арга хэмжээ"-ний төгсгөл биш. Америк шаардлагатай олон арга хэмжээ авах болно гэж CNN агентлаг засгийн газрын албан тушаалтнуудын үгнээс эш татан мэдээлэв.