Халамжийн сугалаанаас 680 сая юанийн азтан тодров
2024-02-08 10:45:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Халамжийн сугалааны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, 2024 оны 2-р сарын 6-ны орой Халамжийн сугалааны 2024016 дахь сугалааны дүнг тодруулж, 28 настай Гуйжөү нутгийн Дуань овогтой залуу 680 сая юанийн шагналын эзэн болсон байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу залуу сугалаанд хожсон орлогын 20 хувь буюу 136 сая юанийг албан татварт төлөх ёстой.

Дуан овогтой залуу энэ жил 28 настай, жижиг бизнес эрхлэгч юм байна. 

Хятадын дотоодын сугалааны зах зээлд хамгийн өндөр шагнал нь 570 сая юань байсан юм.

Халамжийн сугалаа анх 1987 оны 7-р сарын 27-нд эхэлсэн түүхтэй. Нийгмийн халамжийн санг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өнчин хүүхдүүд зэрэг эмзэг давхаргынханд туслах зорилготой байдаг.

2023 онд Хятадын халамжийн сугалааны борлуулалт 194 тэрбум 441 сая юань хүрчээ.