Гиннест бүртгэгдсэн гала тоглолт маргааш үзэгчдийн хүртээл болно
2024-02-08 10:14:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 7-нд Хятадын төв радио телевизийн "2024 оны хаврын баярын гала" тоглолтын тав дахь удаагийн бэлтгэл сургуулилт дууслаа. Дуу, бүжиг, шог яриа, хошин шог, дуурь, ү-шү, гимнастик, илбэ, цирк, богино кино зэрэг урлагийн олон төрлийг багтаасан баялаг агуулгатай хөтөлбөр хаврын баярын уур амьсгалаар дүүрэн байна. Дэлхий дахинаа хамгийн олон үзэгчтэй ХТРТ-ийн хаврын баярын гала тоглолт бэлэн боллоо. Дэлхийн зүг бүхэнд суугаа Хятад хүмүүстэй баярт энэ мөчийг хамтдаа хуваалцаарай. 

Уламжлал болж буй гала тоглолт дөрвөн өөр газар зэрэг болох юм. Ляонин мужийн Шэньян хотын тоглолт зүүн хойд нутгийн онцлогтой дуу, хөгжим, рок, ардын хөгжим, бүжгэн жүжиг зэргийг хөтөлбөртөө оруулж, мөс цасны үзэмж, гал дөлийг илэрхийлнэ. Ху нань мужийн Чанша хотын тоглолт "Биелэлээ олно" дуугаар эрин цаг үеийн эрч хүчтэй, ирээдүйг дуулж, тоглолтын оргилд хүргэнэ. Шааньши мужийн Ши-Ань хотын тоглолт эрт ба өнөөг уялдуулсан соёлын гайхалтай үзүүлбэр сонирхуулна. Шиньжяны Кашгар хотын тоглолт үндэстний сонгодог дуу бүжиг, хөгжмийн зэмсгээр үндэстнүүдийн эв найрамдлыг илэрхийлнэ.

Хятадын Төв Радио Телевизийн "2024 оны хаврын баярын гала" тоглолт маргааш, битүүний үдэш та бүхэнтэй учран золгоно.