Ши Жиньпин, Владимир Путин нар утсаар ярив
2024-02-08 19:48:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 8-ны үдээс хойш, Хятадын билгийн тооллын шинэ жил болох гэж буй үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярив.

Хоёр орны төрийн тэргүүн харилцан сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улсад хаврын баяр болох гэж байна. Хятадын ард түмэн ирж буй луу жилдээ итгэл эрмэлзлээр дүүрэн байна гэв. Владмир Путин, луу бол Хятадын соёлд оюун ухаан, хүч чадлын бэлгэдэл байдаг. Миний бие найрсаг Хятадын ард түмэнд хамгийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна. Хятадын ард түмэнд луу жилийн баярын мэнд дэвшүүлье гэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, шинэ жилийн босгон дээр харилцан мэндчилгээ дэвшүүлж, хоёр талт харилцааны хөгжлийг дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх нь бид хооронд тогтсон сайхан уламжлал билээ. Өнгөрсөн жилд та бид хоёр удаа уулзаж, маш олон нийтлэг ойлголтод хүрсэн. Бидний хамтын удирдлагаар хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам хоорондын харилцаа өрнүүн үргэлжилж, олон салбарт уян хатан, эрч хүчтэй хамтын ажиллагаа бий болж жилийн худалдааны зорилтоо хоёр тал урьдчилан биелүүллээ. Хоёр орны хүмүүнлэг болон орон нутгийн солилцоо, спортын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Энэ жил Хятад Оросын хооронд дипломат харилцаа тогтоосон 75 жилийн ой болно. Туулсан замаа эргэн харахад бид хамтдаа маш олон сорилт давж гарчээ. Ирээдүйгээ харвал Хятад Оросын харилцаанд хөгжлийн шинэ боломж тохиож байна. Оросын талтай бид харилцан туслалцах, үеэс үед найрсаг байх зорилго өвөрлөж, Хятад Оросын харилцааны шинэ хуудсыг бичиглэхэд бэлэн байна гэв.

Владимир Путин, энэ жил Орос Хятадын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж байна. Хамтын хичээл зүтгэлээр Орос Хятадын харилцаа өмнө байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Өнгөрсөн жил Орос Хятадын олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтээмжид хүрэв. Ши Жиньпин даргатай цаашид нягт харилцаж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд миний бие бэлэн байна. Хоёр тал хамтдаа энэ оны Орос Хятадын соёлын жил, хүмүүнлэгийн солилцооны цуврал арга хэмжээг сайтар зохион байгуулж, хоёр орны ард түмний найрсаг харилцааны суурийг улам бэхжүүлэхийг хүсэж байна гэв.

Төрийн тэргүүнүүд олон улс, бүс нутгийн өнөөгийн халуун цэгийн сэдвээр санал солилцов. Ирж буй шинэ жилдээ ойр нягт хамтран ажиллаж, Хятад Оросын харилцаа, хамтдаа сонирхож буй стратегийн шинжтэй асуудлаар гүнзгий санал солилцож байх нь зүйтэй гэж санал нэгдсэн байна.


Уртнасан