Халдлагад өртөж хүмүүс амиа алдсанд эмгэнэл илэрхийлэв
2024-02-08 19:27:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар дугаар сарын 8-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийлгэв.

Сонгуулийн өмнө Пакистанд хоёр дэлбэрэлт болжээ. Энэ тухайд ямар мэдээллтэй байна вэ. Пакистаны сонгуулийн тухайд Хятад улс ямар байр суурьтай байна гэсэн Франц Пресс агентлагийн сурвалжлагчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, Пакистанд халдлага гарсанд бид цочирдож, халдлагыг хатуу зэмлэн буруушааж байна. Халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж байна. Хятад улс терроризмыг эрс эсэргүүцэж, энэ балмад үйлдийг арилгах, нийгмийн тогтвортой байдлын төлөө хийж буй Пакистаны засгийн газар, ард түмний хүчин чармайлтыг дэмжиж байна.

Пакистаны парламентийн сонгууль бол Пакистаны дотоод засаглал. Бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түнш, ойр хамтрагч анд нөхдийн хувьд Пакистаны сонгууль амжилттай, тогтвортой, аюулгүй явагдахыг Хятадын тал хүсэж байна гэв.


Уртнасан