Улиран сонгогдсон Илхам Алиевт баяр хүргэв
2024-02-08 15:07:08
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, хоёрдугаар сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Азербайжан улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Илхам Алиевт баярын цахилагаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Азербайжаны харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлөө. Хоёр тал улс төрийн өндөр итгэлцэл бий болгож, "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааг тууштай ахиулж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж байна. Миний бие Хятад, Азербайжаны харилцааг дээд хэмжээнд чухалчилдаг. Ерөнхийлөгч Илхам Алиевтай хамтдаа хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэв.