"Хоёр улсын шийдэл" энх тайван тогтооно гэв
2024-02-08 09:52:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 7-нд Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас Иордан голын баруун эргийн Рамалла хотод Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзав.

Палестины Вафа агентлаг мэдээлснээр, Иордан голын баруун эрэг, Зүүн Иерусалим, Газын зурвасыг багтаасан Палестин улсыг хүлээн зөвшөөрч, НҮБ-д албан ёсоор гишүүнээр элсүүлэхэд АНУ зөвшөөрөх хэрэгтэй гэж Махмуд Аббас хэлсэн байна. Палестин, Израилийн хооронд энх тайван тогтоох цор ганц зөв зам бол "хоёр улсын шийдэл" гэдгийг тэрээр онцолжээ.

Израильд шахалт үзүүлж, Палестины засгийн газарт харьяалагдах татварын санг яаралтай чөлөөлж өгөхийг Энтони Блинкенээс шаарджээ.