Ойрх Дорнодод энх тайвны зам хайж байна
2024-02-08 10:42:04
Share
Share this with Close
youtube WeChat
Саявтархан Иордан дахь Америкийн цэргийн бааз дроны дайралтад өртсөн. Америк үүний хариу болгож Ирак, Сирийн нутаг дэвсгэрт дайралт явуулж, Ойрх Дорнодын нөхцөл байдлыг аюулын ирмэгт түлхэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Палестин Израиль болон Ойрх Дорнодод энх тайвны зам хайж байна. 

Энэ бүсэд Америк ноёрхлоо хамгаалахын тулд олон жил зэвсгийн хүчээр далайлгаж, нэг талыг нь өөгшүүлж, нөгөөг нь гадуурхаж, бүс нутгийн орнууд хооронд яс хаяж, байдлыг улам хурцатгасаар ирэв. Тодорхой жишээ гэвэл, Палестин Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш олон улсын хамтын нийгэмлэгийн гал зогсоох шаардлагыг Америк үл ойшоож, Израилийг өөгшүүлж, Газын зурвасын дайн галыг өрдөж байна. Энэ үйлдэл нь олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Арабын орнуудын дургүйцлийг эцэст нь хүргэсэн юм. 

 Нью Йорк таймс сонин “Амьтны хүрээлэн мэт ойрх дорнод" гэсэн нийтлэл гаргав. Нийтлэлд, Америк бол Ойрх Дорнод гэх ширэнгэн ойн арслан юм. Иран бол хатгагч хэдгэнэ. Сири, Ирак төөлүүр хорхой. Хортон шавжийг устгахын тулд ширэнгэн ойг түймэрдэх хэрэгтэй гэсэн нийтлэл энэ бүсийн ард иргэдийн дургүйцлийг дэгдээв. 

Гал утаа маналзсан энэ бүс үргэлжийн зовлонтой чөтгөрийн тойргоос хэрхэн гарах вэ?  Энэ асуулт олон улсын толгойны өвчин болж байна. Ойрх Дорнодод энх тайван тогтоох Хятадын санаачилга маш чухал гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна. Дэлхийн улсууд эрх тэгш байж, аюулгүй байдлаа хамтдаа хамгаалж, зөвшилцөх замаар бүс нутгийн үл ойлголцлыг зохицуулах хэрэгтэй гэсэн саналыг Хятад дэвшүүлсэн юм. Иракийн Тикрит  их сургуулийн улс төр судлаач Мусана Мазруи хэлэхдээ, Хятадын дэвшүүлсэн Дэлхийн аюулгүйн байдлын санаачилга хөгжиж буй орнуудад энх тайван хөгжил авчрах шинэ үзэл баримтлал болж байна гэв. 

Америк олон жил дажин самуун өдөөж, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож, дур зоргоороо бусад оронд хориг тавьж, улс төрийн замбараагүй байдал үүсгэж, аюулгүй байдлыг туйлын хэврэг болгосон. Харвардын их сургуулийн олон улсын харилцаа судлаач профессор Стивен Уолтер хэлэхдээ, Өнгөрсөн 30 жилд Ойрх Дорнодод хэрэгжүүлсэн Америкийн алдаатай бодлого, өнөөдрийн Палестин Израилийн мөргөлдөөний эх үндэс болж байна. Ойрх Дорнодын орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тэдэнд хөгжлийн замаа өөрөө сонгох боломж олгож, энх тайван аюулгүй байдлын санаачилгыг өөрсдөд нь өгөх хэрэгтэй гэжээ.