Өнгөрсөн онд Шиньжяны боомтууд 568 мянган авто машин экспортолсон нь өнгөрсөн оноос 407.6 хувиар өссөн байна. Хятадын дотоодод үйлдвэрлэсэн 29 маркийн автомашин Орос, Узбекистан, Казахстан зэрэг "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулагч орнууд руу экспортлогдож байна.
Өнгөрсөн онд Хоргос, Алаг уулын ам, Эркештан боомт машины экспортоор Шиньжянд эхний гуравт оржээ. Зөвхөн Хоргос боомтоор 304 мянган машин гарсан нь өмнөх оноос 307.5 хувиар өсч, Шиньжяны боомтоор гарч буй машины 50 гаруй хувийг эзэлж байна. Хятадын машин экспортлодог хамгийн том хуурай газрын тус боомтоор өдөрт 1394 тээврийн хэрэгсэл гарсан тэмдэглэл ч байна. Өнгөрсөн онд Алаг уулын ам боомтоор экспортлосон тээврийн хэрэгслийн 90 гаруй хувийг төмөр замаар гаргажээ. Тус боомтоор 124 мянган автомашин дамжсан нь 450.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Шиньжяны автомашины экспорт эрчимжиж, Алаг уулын ам, Хоргос, Кашгар, Өрөмч зэрэг дөрвөн иж бүрэн баталгаат бүс автомашин экспортлох бизнесээ өргөжүүлж байна.