НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн газар хүлээн авалт хийв
2024-02-09 16:13:43
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн оны сүүлчээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хятадын хаврын баярыг НҮБ-ын амралтын өдөр болгох тогтоол баталж, хаврын баярын дэлхийн ач холбогдлыг улам баяжуулж, олон улс Хятадтай ойртож, Хятадыг ойлгох боломж олгосон юм. НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн газар саяхан хаврын баярын хүлээн авалт хийлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 78 дугаар Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Деннис Фрэнсис болон НҮБ-д суугаа олон орны байнгын төлөөлөгчдийн газрын 300 гаруй хүн хамтдаа баяр тэмдэглэжээ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Бага хурлын удирдлагын асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мовсес Абелян, Хятадын ард түмэнд хаврын баярын мэнд хүргэе. Энэ бол дэлхий даяарх хүмүүсийн мэддэг гайхалтай баяр юм гэв. 

НҮБ-д суугаа Пакистаны байнгын төлөөлөгч Мунир Акрам, хаврын баяр, сар шинийн баярыг тохиолдуулан бүх Хятадын ахан дүүстээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлье гэв.