НҮБ-ын төлөөлөгчид Хятадын ард түмэнд хаврын баярын мэндчилгээ дэвшүүлэв
2024-02-09 11:26:57
Share
Share this with Close
youtube WeChat

Луу жилийн хаврын баярыг тохиолдуулж НҮБ-ын албаны хүмүүс, НҮБ-д суугаа олон орны суурин төлөөлөгч Хятадын ард түмэнд CCTV-ээр дамжуулан хаврын баярын мэндчилгээ дэвшүүлэв.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мигель Моратинос: Хятадын ард түмэн, Хятадын удирдагчид, Ази тивийн ард түмэн, дэлхийн дахинаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүүлье. Өнөөдөр дэлхий дахинд Хятадын оролцоо, дэмжлэг маш чухал гэж би бодож байна. Хятад бол гайхалтай соёл иргэншилтэй улс, хамтын ажиллагааны сайн түнш юм.

Никарагуа улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Кастилло: Хятадын ард түмэн, Хятадын удирдагчдад хаврын баярын мэнд дэвшүүлье. Хүн бүрийн ажил өөдрөг бүтэмжтэй, урагштай, хүн болгон эрүүл энх байхыг хүсэж байна. Манай хоёр орны ард түмний аз жаргал, хөгжил цэцэглэлт, энх тайван, эв найрамдлын төлөө хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад бэлэн байна. Шинэ оны мэнд хүргэе.

Арабын Нэгдсэн Эмират улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Рана Нусейбе: Хятад улс, хаврын баяраа тэмдэглэж буй бусад олон орны ард түмэнд баярын мэнд дэвшүүлье. Арабын Нэгдсэн Эмират улс шинэ онд Хятад улстай харилцаагаа улам гүнзгийрүүлж, НҮБ-ын хүрээнд ойр хамтран ажиллахыг хүсч байна. Хаврын баярын мэнд хүргэе.

Швейцарь улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Бэйлисвил: Ирж буй луу жилдээ хүн бүр эв найртай, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан байхыг хүсэн ерөөе!