Өнгөрсөн зуны халуунд Францад 5000 хүн нас баржээ
2024-02-09 16:20:31
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Францын Нийгмийн эрүүл мэндийн агентлаг өчигдөр 8-нд тайлан нийтлэв. Өнгөрсөн зуны дөрвөн удаагийн хэт халуунд Францад шууд болон дам шалтгаанаар 5000 гаруй хүн нас баржээ.

2023 оны зургадугаар сарын 1-ээс есдүгээр сарын 15-ны хооронд цаг агаарын нөхцөл байдал ямар байсан талаар Нийгмийн эрүүл мэндийн агентлаг тайлан гаргасан юм.

Францад өнгөрсөн жил 20 дугаар зуунаас хойших хэт халсан дөрөв дэх зун болж өнгөржээ. 2023 онд дөрвөн удаа огцом халж Францын оршин суугчдын 73 хувь халууны гамшигт өртсөн байна. Хэт халууны шууд шалтгаалан, дам шалтгаанаар нас барсан хүний тоо 5000 давж, тухайн үеийн хяналтад хамрагдсан янз бүрийн шалтгаант нас баралтын 3 гаруй хувийг эзэлж байв. Нас барсан хүмүүсийн 75 хувийг өндөр настнууд, тэр дотроо 75-аас дээш насны буурлууд эзэлж байна.