Израиль дайны гэмт хэрэг үйлдэж байна
2024-02-09 16:14:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-нд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк хэлэхдээ, Израилийн арми Газын зурвас дахь иргэний зориулалттай дэд бүтцийг их хэмжээгээр устган сүйтгэж байгаад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар гүнээ түгшиж байна. Израилийн армийн энэ үйлдэл  дайны гэмт хэрэг юм гэжээ.

Волкер Турк хэлэхдээ, Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Израилийн цэргүүд мөргөлдөөнгүй бүсэд иргэний зориулалтын дэд бүтэц, бусад дэд бүтцийг устгаж, сүйтгэж, нурааж байсныг бид баримтжуулсан. Үүнд орон сууцны барилга, бага, дунд сургууль, их дээд сургуулийн барилгууд бий. Израилийн армийн энэхүү үйлдэл, зорилго нь оршин суугчдыг буцаж ирэх боломжгүй болгох санаатай балмад үйлдэл юм. Иргэдийг хүчээр нүүлгэн шилжүүлэх нь дайны гэмт хэрэг гэдгийг Израилийн эрх баригчдад сануулж байна гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Израилийн арми Газын зурвас дахь Израилийн хилээс нэг км-ийн доторх бүх барилгыг устгаж, нутааж, бүс нутгийг цэвэрлэж, цэргийн хамгаалалтын бүс байгуулахаар улайрч байна гэсэн мэдээллийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар харлаа. Иргэний барилга байгууламж, дэд бүтцийг ингэж их хэмжээгээр устгасан нь Женевийн IV конвенцийг зөрчсөн дайны гэмт хэрэг юм гэв.