Баяр хөөр бялхсан Кашгар
2024-02-09 10:24:24
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр луу жилийн хаврын тэргүүн сарын битүүн. Шиньжяны эртний Кашгар хот өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр солонгорч, баярлаж хөөрсөн хүмүүс дуулж бүжиглэн, баярын уур амьсгалд шумбаж байна. Хятадын Төв Радио Телевизийн 2024 оны сар шинийн гала тоглолтын нэг тайзыг Кашгар хотод засч, мянган жилийн түүхтэй энэ хотод өвөрмөц өнгө төрх нэмэрлэж байна. Кашгарын тайзнаа давтагдашгүй өвөрмөц тоглолтууд үзүүлэх юм.