Украйны армийн ерөнхий командлагчаар Александр Сельскийг томиллоо
2024-02-09 15:25:53
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр, 8-ны өдөр Украйны армийн ерөнхий командлагч Валерий Залужныйг чөлөөлж, оронд нь хуурай замын цэргийн командлагч Александр Сельскийг томилсноо мэдэгдэв.

Украины Зэвсэгт хүчний удирдлагыг шинэ баг хүлээж авна гэж Володимир Зеленский мөн өдөр видео илтгэлдээ дурджээ. Тэрээр фронтын командлагчидай олон удаа ярилцсан байна. Фронт командлагчид армийн удирдлагын дээд түвшинд албан тушаал хаших бөгөөд хамгийн туршлагатай ерөнхий командлагчийн удирдлагад ажиллана гэв. 

Зеленский видео илтгэлдээ Валерий Залужныйн сүүлийн хоёр жилд гаргасан хүчин чармайлтад талархаж буйгаа илэрхийлж, Залужныйг үндэсний удирдлагын багт үргэлжлүүлэн ажиллахыг санал болгожээ.

Зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагч Александр Сельский 58 настай. 2019 оноос хойш Украины армийн хуурай замын цэргийн командлагчаар ажиллаж байгаа бөгөөд 2020 онд генерал цол хүртжээ.