Ноёрхлоо хадгалахын тулд хүч хэрэглэх буруу бодлогоо орхихыг Америкад сануулжээ
2024-02-09 15:04:22
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлаг мэдээлснээр, Америкийн сэтгүүлч Такер Карлсоны гаргасан видео бичлэгт, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэдхэн хоногийн өмнө Москвад өгсөн ярилцлагадаа дэлхий дахинд тогтолцооны бүтэц өөрчлөгдөж байна. Америкийн улс төрийн элит хүрээнийхэн үүнийг хүлээн зөвшөөрч, дасан зохицож сурах хэрэгтэй. Дэлхийд ноёрхлоо тогтоохын тулд хүч хэрэглэх, хориг тавих буруу бодлогоо орхих ёстой гэжээ.

Владимир Путин ярилцлагадаа, Америкийн олон улсын статус өөрчлөгдсөнийг дотоодын зарим шинжээчид онцолж байгаа нь дэлхийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан гаргасан дүгнэлт юм. БРИКС-ийн орнуудын эдийн засгийн нийлбэр хэмжээ дэлхийн эдийн засагт "Их 7"-оос илүү хувийн жин дарж байна. Дэлхийн тогтолцооны өөрчлөлт нь бодитой, зайлшгүй, цаашид үргэлжлэх болно. Америк бусад орны эдийн засгийн өсөлтийг хязгаарлахын тулд хүч хэрэглэж, хориг тавьж, шахалт үзүүлж буй нь өөрийгөө хуурч байгаа явдал.

Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Орос улс Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Америк болон Европын орнуудын удирдагчдад байнга уриалж ирсэн. Америк, Орос болон бусад орны эсрэг хориг арга хэмжээ, шахалт, хүч хэрэглэх нь үр дүнд хүрэхгүй. Харин эсрэгээр өөрсдөд нь муугаар нөлөөлөх болно. Орос улс өөрийн эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэж Владимир Путин онцлов.