Гадаадын 649 сая хүн гала тоглолт үзжээ
2024-02-10 11:24:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 9-ний оройн 20 цагт Хятадын төв радио телевизийн "2024 оны хаврын баярын гала" тоглолт товлосон ёсоор гадаад, дотоодын үзэгчидтэй золгов. Тоглолт урлаг, технологийг хослуулсан, өнгөрч буй жилийнхээ амжилт ололтыг дүгнэсэн, дуу хуур, инээд баяр цалгисан гайхалтай сайхан боллоо. 

Гала тоглолтыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос сувгууд, 68 хэлний гадаад сурталчилгааны шинэ медиа платформоор Америк, Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Япон, Бразил, Австрали, Энэтхэг, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Өмнөд Африк зэрэг дэлхийн 200 гаруй улсын 2100 гаруй мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан бөгөөд 649 сая хүн үзсэн тухай хариу илэрхийлж, видео нэвтрүүлгийг 210 сая удаа үзсэн байна. CCTV-ийн гадаад дахь нийгмийн платформоор галал тоглолтыг 60.44 сая хүн үзсэн нь өнгөрсөн жилээс 46.77 хувиар өссөн байна. Дэлхийн 49 орны 90 хотын 3000 гаруй том дэлгэцээр хаврын баярын гала тоглолтыг үзүүлж, Хятадын хаврын баярын өвөрмөц онцлог, Хятадын соёлыг дэлхий дахинтай хуваалцав.