Олон орны зүтгэлтнүүд Хятадын ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна
2024-02-10 11:17:40
Share
Share this with Close
youtube WeChat

Луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан олон орны өндөр албан тушаалтан, олон улсын байгууллагын тэргүүн, найрсаг зүтгэлтнүүд Хятадын ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.

Лаосын ерөнхий сайд Сонсай Сифандон: Хятадын билгийн тооллын луу жилийн хаврын баярыг тохиолдуулж Хятадын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, ажил үйлс нь өөдрөг байхыг хүсэн ерөөе.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн зорилтуудын боломжийн байгууллагын тэргүүн Адриана Закариас Фаррар: Шинэ оны мэнд хүргэе. Мексик хүний хувьд би Хятадын уламжлалт баярыг тэмдэглэж буйдаа маш сонирхолтой байна. Хятадын бүх ард түмэнд шинэ оны мэнд хүргэе.

Өмнөд Африкийн Үндэсний Ассамблейн дэд дарга Зеноли: Шинэ жилийн баярыг тохиолдуулж Хятадын ард түмэнд сайн сайхныг хүсье.

Малайз-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Мажид : Энэ жил өлзий ерөөл дүүрэн луу жил. Луу бол Хятадын соёлд маш чухал, домогт бэлгэдэл гэдгийг би мэднэ. Хятад, Малайзын ард түмэн луу жилд илүү тогтвортой хөгжил цэцэглэлт, бат бөх нөхөрлөл байгуулахыг хүсэн ерөөе.