Америкийн сансрын Dragon хөлөг буцаж ирэв
2024-02-10 15:41:21
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн хувийн Axiom Space компанийн нисгэсэн сансар судлалын баг орон нутгийн цагаар өчигдөр, 9-ний өдөр эх дэлхийдээ буцаж ирэв. Тэдний сууж аялсан Америкийн Dragon сансрын хөлөг Флоридагийн эргийн ойролцоо амжилттай газардсан байна.

Ax-3 нэртэй нислэг нь Axiom Aerospace Corporation болон НАСА хоорондын арилжааны хамтын ажиллагааны төсөл юм. НАСА-ийн сансрын нисэгч асан Майкл Лопез-Алегриа, Италиас Уолтер Вилладай, Туркээс Алпер Газеравчи, Шведээс Маркус Ванте нар энэ хөтөлбөрт оролцжээ. 

НАСА мэдээлснээр, Dragon сансрын хөлөг 250 кг орчим шинжлэх ухааны тоног төхөөрөмж, хангамжийн зүйлс тээж эх дэлхийдээ буцаж ирсэн гэв.

Dragon сансрын хөлгийг Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс энэ оны нэгдүгээр сарын 18-нд Falcon-9 пуужингаар хөөргөсөн бөгөөд сансрын дөрвөн нисэгчийг Олон улсын сансрын станцад хүргэсэн юм.