Израилийн зээлжих зэрэглэлийг бууруулав
2024-02-10 15:24:48
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Олон улсын үнэлгээний Moody's агентлаг 9-ний өдөр Израилийн зээлжих зэрэглэлийг А1-ээс А2 болгон бууруулж, ирээдүйн төсөөлөл нь сөрөг байна гэв.

Палестин Израилийн мөргөлдөөний өмнөх үетэй харьцуулахад Израйль одоо өрийн дарамтад орж, санхүүгийн байдал нь дордож байна гэж Moody's үзэж байна. Дунд болон урт хугацаанд Израильд тулгарч буй геополитикийн эрсдэл, ялангуяа аюулгүй байдлын эрсдэл өндөр хэвээр байх юм.

Израилийн ерөнхий сайд Беньяамин Нетаньяху 9-ний орой, Израилийн эдийн засаг сайн байгаа. Зээлжих зэрэглэл бууруулсан нь эдийн засагтай ямар ч холбоогүй. Тус улс дайны байдалтай байгаатай холбоотой гэв.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Палестин Израиль хооронд шинэ мөргөлдөөн дэгдсэн. Одоогоор Газын зурваст явуулж буй Израилийн  цэргийн ажиллагаанд 27 мянга 900 хүн амиа алдаж, 67 мянган хүн шархадсан байна.