Гала тоглолтын Кашгарын тайзны онцлог
2024-02-10 14:44:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хаврын баярын гала тоглолтын дөрвөн бүсэд байгуулсан тайзны нэгийг Шиньжяны Кашгарт зассан нь тус хот хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Кашгар бол "Бүс ба Зам" санаачилгын чухал зангилаа, Шиньжяныг гадаадад нээлттэй байлгах онцгой гарц юм. Энэхүү бүс нутгийн онцлогийг харгалзаж тоглолтын тайз засахдаа өвөрмөц шийдлээр эртний хотын орон сууцны дээвэр дээр том, жижиг арав гаруй тайз зассан байна. Энэ нь нутгийн үндэстний цөөнхийн амьдралын хэв маягийг харуулснаар сонирхолтой болжээ.

Түүнчлэн орон нутгийн тоглолтын танхимд симуляцийн урьдчилан харах системийг анх удаа ашиглаж, системээр дамжуулж найруулагчийн баг шөнийн цагаар харах гэрэлтүүлэг, камерын байршил тогтоох ажлыг өдрийн цагт хийх боломжтой болсон юм. Ингэснээр цаг хугацааг сайтар ашиглаж, сургалтын үр дүнг дээшлүүлжээ. Өөр нэгэн сонирхуулах зүйл гэвэл хаврын баярын гала тоглолтын Кашгарын энэхүү өвөормөц шийдэлтэй тайзыг газарт нь үлдээх юм байна.