Газын зурвасын иргэдэд илүү их тусламж үзүүлэхийг уриалав
2024-02-10 15:18:03
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар өчигдөр, 9-ний өдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр хамтран Газын зурваст хүмүүнлэгийн байдал улам хүндэрч, нутгийн иргэдэд хоол хүнс, цэвэр ус, ойр зуурын зүйлс нэн шаардлагатай байна гэж мэдэгдэв. Газын зурваст илүү их хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгч Кейт Форбс: Энэ бол 43 жил хүмүүнлэгийн салбарт ажиллахдаа миний харсан хамгийн ноцтой хүмүүнлэгийн хямрал. Газын зурвасын оршин суугчид хоол хүнс, ус, ариун цэврийн байгууламж бүгд нэн тэргүүний хэрэгцээ болсныг би харсан. Тэдэнд хоргодох газар ч байхгүй байна.

Палестин дахь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал Мэттью Холлингворт: Хүмүүс өдөр бүр өлсөж байгааг бид харж байна, хоол хүнс хүрэлцэхгүй, Газын хүн амын дор хаяж тал хувь нь хүнсний дутагдалд орсон байна. Хүмүүс өвдөж, эрүүл мэндийн байдал дордож байгаад бид зовинож байна.

Энэ бүс нутгийн иргэдэд хоол хүнс, нэн хэрэгцээтэй бусад тусламж, тухайлбал, цэвэр ус, ариун цэврийн хэрэглэл, орон байраар хангахын тулд гал зогсоох хэрэгтэй. Нэн даруй гал зогсоох шаардлагатай байна. Өдөр тутмын хэрэгцээний хомсдол хүмүүсийг хүн ёсоор амьдрахад нь шийтгэл болж байна. Энэ хүмүүст өдөр тутмын амьдралын хэрэгцээний зүйлс маш их дутагдаж байна гэж Мэттью Холлингворт хэллээ.