Эв нэгтэй байж, энх тайвны төлөө хичээхийг уриалав
2024-02-10 18:03:03
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгтэй байж, энх тайвны төлөө хичээн зүтгэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээл, сорилтыг шийдвэрлэх шийдлийг хайхыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 8-ны өдөр уриалав.

Гутерриш мөн өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ, "бид НҮБ-ын дүрэм болон олон улсын хууль тогтоомжид нийцсэн шударга, тогтвортой энх тайвны төлөө ажиллах ёстой" гэж мэдэгдэв.

Одоогийн байдлаар олон улсын хамтын нийгэмлэгт итгэлцлийн хямрал үүсээд байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх гарц нь "бодит эерэг өөрчлөлт хийх" явдал гэдгийг Гутерриш онцлов. Тэрээр хэлэхдээ, ирээдүйн зам сорилтоор дүүрэн байгаа хэдий ч олон улсын хамтын нийгэмлэг мөргөлдөөнийг үр дүнтэй дуусгаж, хиймэл оюун ухааны үл мэдэгдэх эрсдэлийг даван туулж, цаг уурын эсрэг арга хэмжээ авч, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө тасралтгүй чармайх ёстой гэжээ.