Ши Жиньпин, гэргий Пэн Лиюанийн хамт шинэ жилийн мэндчилгээ илгээв
2024-02-11 11:30:41
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, хоёрудгаар сарын 11-нд Ши Жиньпин дарга, гэргий Пэн Лиюанийн хамт АНУ-ын Линкольн дунд сургуулийн багш, сурагчдад шинэ оны мэндчилгээ илгээж, луу жилийн хаврын баярын мэнд дэвшүүллээ. "5 жилд 50 мянган Америк залуусыг Хятадад урих" төсөлд багтан Хятадад зочилж, Хятадтай танилцаж, Хятад, Америкийн ард түмэн, ялангуяа залуучуусын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг тэдэнд хүсчээ.

Өмнө нь Вашингтон мужийн Линкольн дунд сургуулийн багш, сурагчид Ши Жиньпин дарга, профессор Пэн Лиюань болон Хятадын ард түмэнд шинэ оны мэндчилгээ илгээж, Хятадын ард түмэнд хаврын баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөсөн юм. Мэндчилгээнд 100 гаруй багш, сурагч гарын үсэг зурсан байна.