Хаврын баяраар олон мянган иргэд аялах болов
2024-02-11 11:19:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын уламжлалт хаврын баяраар орон нутагт дэнлүүний баяр, цэцгийн худалдаа, сүмийн хурал, луу, арслант бүжиг зэрэг соёл, аялал жуулчлалын баялаг агуулгатай эвентүүд зохиож, соёл, аялал жуулчлалын хэрэглээ ихээр нэмэгджээ. Үзэсгэлэнт газар, бизнесийн бүсүүдэд жуулчид зорьж очиж, олон хүн сар шинийн баяраар аялж, юм үзэж тэмдэглэж байна.

Аялал жуулчлалын платформоос гаргасан статистик мэдээнд, битүүн болон шинийн нэгний өдөр дотоодын аялалын захиалга өмнөх оны мөн үеэс 102 хувь, нисэх онгоцны буудлын тосож хүргэх захиалга 75 хувиар нэмэгдэж, 2019 оны түвшинд хүрсэн байна. Бээжин, Шанхай, Ши Ань, Куньмин, Харбин хотуудад жуулчдын тоо өсч, байгалийн үзэсгэлэнт газруудын тасалбарын захиалга өнгөрсөн жилээс мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Сар шинийн баяраар Шанхай хот 200 гаруй соёл, аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах юм. Тус хотын Соёл, аялал жуулчлалын газраас өчигдөр 10-ны орой гаргасан тоо баримтаас харвал, тухайн өдөр Шанхай хот 1 сая 729 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх жилийн мөн үеэс 4.58 хувиар өссөн байна.

Хятадын Аялал жуулчлалын академиас саяхан нийтэлсэн "Хятадын гадаад дахь жуулчлалын хөгжлийн тайлан (2023-2024)"-д тэмдэглэхдээ, Хятадын аялал жуулчлалын зах зээлийн эрч хүч нэмэгдэж, хятад хүмүүсийн гадаадад аялах эрмэлзэл нэмэгдэх хэрээр олон улсын аялал жуулчлал мэдэгдэхүйц хурдтай өсөх төлөвтэй байна. 2024 онд гадаадад 130 сая хүн жуулчлах төлөв бий гэж төсөөлж байна.

 Тунчэн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Чэн Чаогун хэлэхдээ, Сингапур, Тайланд улсууд Хятадын жуулчдад визгүй болсон. Эдгээр улсууд хаврын баяраар Хятадын жуулчдын хамгийн их очдог газар болж байна. Энэ нь соёлын аялал жуулчлалын хэрэглээний хөгжил цэцэглэлтийг ихээхэн дэмжиж байна гэв.