Синьхуа агентлагийн мэдээ: Өчигдөр, 10-ны өдөр Хятадын шүүгч Ма Нин шүгэл үлээж, тэмцээн дууссаныг зарласнаар Катарын баг Иорданы багийг 3:1 харьцаагаар хожиж, Лусаил цэнгэлдэх хүрээлэнд эрэгтэй хөлбөмбөгийн Азийн цомын аваргад ахин түрүүлж, аваргын цом өргөлөө. Энэ жилийн Азийн аваргын тэмцээнийг Катар улс зохион байгуулж байгаа юм.
Энэ жил Хятадын шүүгчид анх удаа эрэгтэй хөлбөмбөгийн Азийн цомын шигшээ тоглолтыг шүүсэн юм.
Катарын баг 2019 онд Азийн цомын аварга болж байсан. Харин Иорданы баг энэ жил азтай одтой байж, Азийн цомын финалд үлдэжч цомын төлөө өрсөлдлөө.
Энэ жилийн тэмцээнд Катарын хөлбөмбөгчин Афиф 8 гоол оруулж, үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа.