Самех Шоукри: Гал зогсоох хэлэлцээрийг зөвшилцөж байна
2024-02-11 15:50:32
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар, өчигдөр 10-ны өдөр Египетийн ГХ-ны сайд Самех Шоукри, тус улсад айлчилж буй Болгарын Гадаад харилцааны сайдтай уулзав. Уулзалтын үеэр Самех Шоукри хэлэхдээ, Газын зурваст гал зогсоох шинэ хэлэлцээрийн талаар ХАМАС болон Израиль хариу өгсөн байна. Мөргөлдөгч талуудын яриа хэлэлцээг ахиулж, шинэ төлөвлөгөө боловсруулж, гал зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд Египет бүх хүчээ дайчлан ажиллах болно гэжээ. 

Өмнө нь Катар, Египет хоёр зуучилж Палестин, Израилийн нөхцөл байдлын талаар ярилцаж, гал зогсоох хэлэлцээр санал болгосон юм. Хэлэлцээрийн тухай ХАМАС хариу өгсөн. Харин Израиль санал болгосон нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм.