Хаврын баярын гала тоглолт шинэ амжилт тогтоов
2024-02-11 10:54:13
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар хоёрдугаар сарын 9-ний оройн 20 цагт Хятадын Төв радио телевизийн "2024 оны хаврын баярын гала" тоглолт товлосон ёсоор дэлхийн үзэгчдийн хүртээл боллоо. Өчигдөр, 10-ны өдрийн 13 цагийн байдлаар, Хаврын баярын гала тоглолттой холбоотой мэдээлэл болон гала тоглолтын үзэлтийн тоо рекорд тогтоожээ.

Хятадын Төв радио телевизийн олон хэлээр гардаг мэдээллийн сувгийн нийт хандалт 695 саяд хүрч, видео контентийг 250 сая удаа үзсэн байна.

Дэлхийн 200 гаруй улсын 2300 мэдээллийн хэрэгсэл Хаврын баярын гала тоглолтыг мэдээлжээ. Тэрчлэн дэлхийн 49 орны 90 хотын 3285 нийтийн том дэлгэцээр гала тоглолтыг шууд дамжуулсан буюу сурталчилсан байна.

Хаврын баярын гала тоглолтын "Луу" бүжгийн үзүүлбэрт дэлхийн 68 улсын интернет хэрэглэгч идэвхтэй оролцож, дэлхий даяар 589 сая хүн үзжээ. CCTV-ийн олон нийтийн сүлжээний шууд нэвтрүүлгийн хандалт 79.3 сая болж өнгөрсөн оноос 53.21 хувиар өссөн байна.