Энэ үүрээр явуулсан Израилийн цохилтод 52 хүн амь үрэгдэв
2024-02-12 11:48:16
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Палестины Улаан хавирган сар нийгэмлэг өнөөдөр, хоёрдугаар сарын 12-нд, Израилийн арми өнөө өглөө үүрээр Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хот, түүний ойр орчимд цэргийн ажиллагаа явуулсан гэв.

Израилийн агаарын цохилтын улмаас дор хаяж 52 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж Катарын Аль Жазира мэдээлэв.

Израилийн ерөнхий сайдын тамгын газар 9-нд, ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн өдөр Газын зурвасын оршин суугчдыг Рафах хотоос нүүлгэн шилжүүлэх, тухайн нутгийн Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАс-ын зэвсэгт бүлэглэлийг устгах төлөвлөгөөг сайд нарын танхимд танилцуулахыг Үндэсний батлан хамгаалах хүчин болон аюулгүй байдлын агентлагуудаас хүссэн. ХАМАС-ын зэвсэгт бү%лэглэлийнхэн тус бүсэд байна гэж мэдэгдсэн юм.

Хамасын хэвлэл мэдээллийн алба маргааш нь 10-ны өдөр хариу мэдэгдэж, одоогоор Рафахад дор хаяж 1 сая 400 мянган палестин хүн амьдарч байна. Хэрэв Израиль Рафахын эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулбал "олон арван мянган хүн алагдаж болзошгүй" гэжээ.