Усан сэлэлтийн 2029 оны ДАШТ Бээжинд болно
2024-02-12 12:03:30
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн усан сэлэлтийн холбоо FINA өчигдөр 11-ний өдөр 2029 оны усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Бээжинд зохион байгуулна гэж Доха хотод мэдэгдэв.

FINA-гийн ерөнхийлөгч Хуссейн Аль-Мусалам хэвлэлийн бага хуралд, Бээжингийн усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн усанд сэлэлт, усанд үсрэлт, синхрон сэлэлт, усан поло, задгай усан сэлэлт, өндөр тавцангийн үсрэлт гэсэн зургаан том төрлөөр зохион болно гэв.

Аль-Мусалам хэлэхдээ, Бээжин усан сэлэлтийн том тэмцээнийг ахин зохион байгуулж, тамирчид ур чадвараа дээд зэргээр үзүүлэх маш сайн нөхцлөөр хангана гэдэгт итгэж байна. Бээжин хот олимпийн баялаг туршлагатай, хангалттай техник хэрэгсэл, спорт, соёлын нөөцтэй. Усан сэлэлтийн ДАШТ-ийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах чадвар, туршлага Бээжин хотод бий гэжээ.

Доха-2024 оны усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн яг одоо үргэлжилж байна. Одоогоор Хятадын баг 16 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж жагсаалтыг тэргүүлсээр байна. Усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 онд Сингапур, 2027 онд Унгарын Будапешт хотод болох юм.