Улс орны тэргүүнүүд Хятадын ард түмэнд шинэ оны мэнд хүргэж байна
2024-02-12 10:51:19
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын билгийн тооллын хөх луу жилийн хаврын баярыг тохиолдуулж олон улсын  төрийн зүтгэлтэн, олон улсын байгууллагын тэргүүнүүд Хятадын ард түмэн, хилийн чанадад амьдарч буй хятад хүмүүст шинэ оны мэнд дэвшүүлж байна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 10-ны өдөр олон нийтийн сүлжээнд Хятад хэлээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт сар шинийн баяраа тэмдэглэж буй анд нөхөддөө шинэ оны мэнд хүргэж, шинэ жилд эрүүл энх, сайн сайхан байхын ерөөл дэвшүүллээ. Тэрээр, луу жил инноваци, шинэчлэлийг бэлэгддэг бөгөөд Францад бэлтгэж буй бидний арга хэмжээнүүд гайхалтай сайхан байх болно гэв.

Тайландын ерөнхий сайд Сретта Тависин олон нийтийн сүлжээгээр баярын мэндчилгээ дэвшүүлж, "Билгийн тооллын хаврын баяр бол Тайландын хятадууд болон Хятадын ард түмний хамгийн чухал баяр юм. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тайланд, БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын ажил урагштай байхыг хүсэн ерөөе. Хоёр улсын хооронд визийн хөнгөлөлт үзүүлэх бодлого нь иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлалыг илүү хялбар, түргэн шуурхай болгоно гэдэгт итгэлтэй байна"

Японы ерөнхий сайд Фумио Кишида саяхан өөрийн албан ёсны цахим хуудаснаа шинэ оны мэндчилгээ нийтэлж, Японд ажиллаж, амьдарч буй Хятадууд, Хятадын цагаачид, дэлхийн орнуудын хаврын баярыг тэмдэглэж буй бүх хүмүүст шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ.