Шөнийн Ши-Ань хотоор аялахуй
2024-02-12 15:35:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын баруун нутгийн Ши-Ань хот эртний торгоны замын гараа байж, 1100 жилийн өмнө оршин тогтнож байсан Тан гүрний нийслэл юм. "Ши-Ань хотын шөнйн аялал" нэртэй аяллын бүтээгдэхүүн хүмүүсийн анхаарлыг ихэд татах болов. Учмр нь энэ аяллын хөтөлбөрт Тан гүрний соёлыг танилцуулах агуулга багтдаг болсонтой холбоотой юм.

Билгийн тооллын шинэ жилийн энэ цагт Ши-Анийн шөнийн захад уламжлалт хувцас дээл өмсч гангарсан жуулчдын хөл хөдөлгөөн ихсэж, гадаа хүйтэн байсан ч тусгай цэг дээр зогсож зургаа авахуулах хүмүүсийн дараалал их байна. 

Ши-Ань хотод Тан гүрний буюу хань үндэстний хувцастай зураг авч өгдөг 2000 гаруй дэлгүүр ажиллаж байна. Ойрын жилүүдэд жуулчдад зураг авч өгөх үйлчилгээ өргөжиж байна. Хятадын аялал жуулчлалын гэрэл зургийн бизнесийн зах зээл 2021 онд 30 орчим тэрбум юань хүрч, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 40 тэрбум юань хүрэх төлөвтэй байна.